МЕТРО ХОТ: Хогоо хогийн цэг рүү зүглүүлээд шиддэг ухамсаргүй үйлдлээ ЗАСЪЯ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/b48d7076e3f24913aa0cf0834fbd65cf.jpg

Зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Хотын гудамж, өнгө алагласан байрнуудын өнцөг булангаар алхахаар элдэв бусын үнэр ханхалж, хог хаягдал хөлд тээгэлдэг байдлаас бид цэрвэхээ больж, дасан зохицжээ.

Гэрээсээ хогоо бариад гарахдаа зориулалтын хогийн цэг рүү зүглэдэг ч зүглүүлж шидчихээд явчихдаг. Зарим нь нэг нь яарсан гэх шалтгаанаар тавхан алхмын цаана байрлах хогийн цэг рүү алхахаас залхуурч орцны урд, гаражийн ам, цонхон доорх модны ёроол гээд тааралдсан булан тохой бүртээ орхиод явчихдаг муу жишиг манайд тогтоод удаж байна.

Орцноосоо гарахад л сул асгарсан ууттай хог, шингэн хаягдал нь урсаад хана, шалыг нь бохирдуулсан дүр зураг нийслэлийн олонх байранд нийтлэг үзэгдэл болжээ.

"Хот хогтой байна. Илжирч муудсан үнэр үнэртээд хэцүү байна" гэж хотоо шүүмжлэх бус хүн бүр өөрийн үйлдэлдээ анхаардаг баймаар байна. Таны хогийн цэг рүү зүглүүлээд шидсэн хогийг нохой, муур сэндийчиж, задалсан учраас таны амьдрах орчин хогтой байгаа юм.

Амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгах нь хэн нэгэн дарга эсвэл үйлчлэгчийн ажил биш, бидний өөрсдийн сонголт, өөриймсөг сэтгэлээс шууд хамаарна. Тавхан алхам илүү алхаж хогоо зориулалтын цэгт нь хаяцгаая.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тийм шүү угсармалын хан хогоо цонхоороо л шилдэг юм байна лээ хамгын хотожсон хүмүүс баймаар

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Би жинхэнэ монгол, билэг танхай хөдөөний хөөн гэж дуулаад л хогоо хаяж, цонхоороо,орцны шатан дээр нус ,цэрээ хаяна. Тийм мөртлөө их том 2 хөгжил шаардана.