Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар 97.5 хувийн саналаар сонгож, Х.Нямбаатарыг чөлөөллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
_MG_8447.webp

Нийслэлийн Монгол ардын намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

1.    Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан

2.    Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох

3.    Бүтэц, зохион байгуулалтын асуудал багтсан.

Хурлын эхэнд Хотын дарга асан Х.Нямбаатар цахимаар тайлангаа танилцуулсан бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчид "Хангалттай" гэх үнэлгээ өгсөн. Үүний дараа Б.Пүрэвдагва мөрийн хөтөлбөр, зорилтоо танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариулсан юм. Харин төгсгөлд нь Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгох нууц санал хураалт явуулж, 97.5 хувийн саналаар сонгогдлоо.

Өнөөдрийн хуралд Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцжээ.

tenx-hd