Б.Жаргалан: МАН аль хэдийнэ төрийн дээр гарчихжээ
00

Өнөөдөр Нийслэлийн МАН хуралдаж, шинэ даргаараа Хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгосон. Түүнд тамга тэмдгийг нь Хотын дарга асан Д.Сумъяабазар гардуулан өгсөн билээ. Тэгвэл эл үйл явцын талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Эрэн сурвалжлагдаж байгаа, шалгагдаж байгаа, олон тэрбумын хэрэгт холбогдсон этгээдүүд сүр дуулиантай гэгч нь тайз засаж, нэгнийгээ магтан дуулж хуралдаж, тамга тэмдгээ шилжүүлж байгааг харахад МАН аль хэдийнэ төрийн дээр гарчихжээ” гэв



