ЭШ: Математикийн шалгалтад 43, биологийн шалгалтад 10 сурагч 800 оноо авлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/06/ESH2026.png

Элсэлтийн шалгалтын үр дүнтэй холбоотойгоор Боловсролын Яамнаас мэдээллээ. Тодруулбал, математикийн шалгалтад улсын хэмжээнд 33116 шалгуулагч оролцсон.

Үүнээс Баянзүрх дүүрэг 7, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 6, Хөвсгөл 5, Хан-Уул дүүрэг 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус бүр нэг нийт 43 шалгуулагч 800 авсан шалгуулагчид байна.

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь

-НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Батбаярын Сайнболд,

-НЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Жаргалсайханы Марал-Од нар байна.

Биологийн шалгалтад улсын хэмжээнд 6813 шалгуулагч оролцсон байна.

Үүнээс Баянзүрх дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 3, Ховд аймаг 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна.

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 78 онооны гүйцэтгэлээр

-АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Төмөрхуягийн Амарбат,

-АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Баяржавхлангийн Цолмон нар байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    800 оноо сонин биш. Нийт хүүхдүүдйн 0.01% ч хүрэхгүй. Харин нийт хүүхдүүдийн 3% хүрэхгүй нь даалгаврынхаа 60-с дээш хувийг хийжээ. Бусад нь унасан гэсэн үг. Үүнийг ярих байтал 800 оноогоор ам таглах гээд байх юм.

  • З
    Зочин

    Одоо энэ олон оноо хүрээгүй нөхдүүд ажил хийх хэрэгтэй байхаа