Дэд түрүүч Т.Галсанцэрэн, У.Дөлгөөнтамир нар цэрэгт очоод 30, 42 кг жин хасаж чаджээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/NewFolder/NewFolder/gerbul/gsdgsgsg.JPG

Дэд түрүүч Т.Галсанцэрэн, У.Дөлгөөнтамир нар цэрэгт очоод 30, 42 кг жин хасаж чадсан байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Т.Галсанцэрэн анх 138 килограмм жинтэй цэргийн албанд ирж байсан бол цагийн хуваарьтай зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөний үр дүнд 42 килограмм жин хаяж, 96 килограмм жинтэй болжээ.

Төн түүнтэй мөр зэрэгцэн алба хааж буй онжав, дэд түрүүч У.Дөлгөөнтамир мөн адил хичээл зүтгэл гаргаж, 30 килограмм жинг амжилттай хасаж чадсан байна.

Онжавуудынхаа энэхүү бахархам амжилт, эерэг өөрчлөлтийг бусад залууст үлгэр жишээ болгон хүргэх санаачилгыг байлдагч Ц.Тамир гаргаж, суртал хүмүүжил, соёл хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Р.Билэг бүрэн дэмжиж, эрүүл мэндийнхээ төлөө бүтээсэн өөрчлөлтийн тухай сонирхолтой контентыг бэлтгэн ирүүснийг "Хуурай замын цэрэг" цахим хуудсанд нийтэлснийг хүргэж байна.

Цэргийн алба хүнийг зөвхөн эх орноо хамгаалах эрдэмд сургаад зогсохгүй, өөрийнхөө сул талыг ялан дийлэх тэвчээрийг суулгадаг билээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гайхуулах хэрэггүй 1 жилийн цэрэг гэж юу байдаг юм.

  • И
    ИРГЭН

    Монгол улсын ардын арми ч хүний хүмүүжүүлэж чадаагүй хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж үйлээ үздэг байсан бол одоо айлын тарган хүүхдүүдийн жинг нь бууруулдаг газар болж!

  • З
    Зочин

    Ухаалаг залуу байна, албаа хаахын хамт эрүүл саруул болно гэдэг их юм даа

  • З
    Зочин

    заваарсан юм