Б.Пүрэвдагва: Хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит 4 компанийн барилга, агуулах барих асуудлыг төсөвт тусгахгүй

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/NewFolder/IMG_2212.jpeg

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, "Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлого баримтална. Эхний алхам болгож ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно.

Ингэхдээ нийслэлийн Боловсролын газар нийлүүлэлтийн чанар, стандартад хяналт тавьж, сурагчдын үдийн хоолыг чанартай байлгах тал дээр бүрэн хүчин чадлаараа анхаарч ажиллахыг анхааруулж байна. Цаашид хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн барилга, агуулах барих асуудлыг төсөвт тусгахгүй бөгөөд ТХХТ-ээр хэрэгжүүлэх гэж байгааг зогсооно. Өмчийн харилцааны газраас дээрх байгууллагуудыг татан буулгах, хөрөнгө, өмчийн асуудлыг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах саналаа танилцуулахыг үүрэг болгож байна” гэжээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зах зээлээс маш өндөр үнээр авч шахдаг юм малаа

  • З
    Зочин

    Зөв шүү

  • З
    Зочин

    naad gazruud chin huviin hevshlees umyg ni avaad tugeedeg gazar... huviin hevshliin umyg bulaaj uildverlesen zuil baihgui

  • З
    Зочин

    Зөв шүү