Г.Дамдинням: Зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол нүүрсээ шүтээд л амьдрана даа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 11 сек
30
legacy:Damdinnyam/даймка байнгын хороо.png
legacy:Damdinnyam/дамдин.png

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд Засгийн газраас өргөн бариад буй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Зэсийн үнэ өсөж байхад төр нь авах АМНАТ-өө гурав дахин бууруулна гэж байгаа нь аль талд үйлчилж байгаа лобби вэ. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох юм бэ" гэсэн юм.

Тэгвэл эл байр суурьтай холбоотойгоор АҮЭБ-ын сайд Г.Дамдинням "Буруу л ойлгосон болтой байна. Зэсийн АМНАТ ОТ дээр 5 хувь тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөрийг ногдуулахаар тусгасан. АМТХ-ын 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтре дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-р оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй. Хэрэв бид зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол ОТ, Эрдэнэт гэсэн 2 төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдрана даа. Яаж өөрчлөх нь УИХ бүрэн эрх. ЗГ төслөө УИХ-д өргөн барьсан. АМНАТ-г хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-н онцгой бүрэн эрх" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюу толгой шиг гэрээ хэлцэл хийх юм цаашид ахиж газар нутагтаа ухуулах хэрэг байна уу сайн бодоорой одоо байгаа хуулиа дордуулах хэрэггүй шүү

  • З
    Зочин

    Тэр ховдын дружөа мэдрэл хэний талд хэний захиалгаар дайсагнаад бна..

  • З
    Зочин

    тэр батнайрамдал гэж дүрдээ итгэчихсэн попчин нэг байнаа, энэ мэт мэдээллийг нэг танхимд сууж багйаа сайдаасаа асуугаад тодруулаад ултай үндэстэй мэдээлэл цацах хэрэгтэй аль болох нийгэм үймүүлэх засаг төрөө муухай харагдуулах хогийн юм ярих юм данхын гөлөгнүүд