Т.Даваадалайг цагдан хорих саналаа АТГ-аас шүүхэд хүргүүлжээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/da.png

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас шалгаж буй. Түүнийг нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байгаа юм. Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэсэн юм. Тэгвэл уг хэрэгт шалгагдаад буй Т.Даваадалайг цагдан хорих саналаа АТГ-аас өнгөрсөн даваа гарагт шүүхэд хүргүүлсэн байна.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нян, Данх хоёртой сүжирсэн хүмүүс хөөрхий

  • З
    Зочин

    Хориогүй юм уу !!!!

  • З
    Зочин

    нэг муу жижигхээн гөлөг нь ингэж гусдаг юм бол нянгаа данх нар бол цусалсан төслүүд юм байна л даа дэндүү том төсөвтэй том нэртэй байх нь баагийнуудын угаах уран арга л юм байна