Ш.Гүрбазар агсныг маргааш 06.30-07.30 цагийн хооронд сүүлчийн замд нь үднэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:gurbazar sh/gureeSH.png

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүний ар гэр, ойр дотныхонд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлж буй. Тэгвэл сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсгээс Төрт ёсны хүндэтгэлийн ёслолыг 2026 оны тавдугаар сарын 15-ны баасан гарагт Улсын Драмын Эрдмийн Театрт 06.30-07.30 цагийн хооронд зохион байгуулахаар тогтжээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Гүн эмгэнэл илэрхийлье. Хүн шиг амьдраад буцлаа даа. Үхсэн хойноо хүмүүсийг талцууллаа гэж бичсэн байсан. Зөв бурууг ус тосоор нь ялгаад өгдөг буянтай л хүн юм. Монгол орондоо, монголчуудынхаа оюун санааг тэтгэж, баясгасан хүмүүн болон эргэж төрөөрэй.