ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан ажилтнаа “энгийн“ бөгөөд харамсмаар алдаа гаргасныг онцлоод өөрт нь хамаагүй гэв

Улс төр
UBn teamУнших: 1 мин
110
legacy:aldarjavhlan/JU5A7487 copy.jpg

Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн. Харин соёл, урлагийн салбарыг хариуцаж буй Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ Шагдарын Гүрбазар гэж овгийг нь буруу бичээд зогсохгүй, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Ижийтэйгээ байхад", Яруу найрагч О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" зэрэг уран бүтээлүүдийг хольж дурдсан нь төрийн албан хаагчид мэдлэггүй гэх шүүмжлэлийг дагуулсан байдаг.

Уг асуудалд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Би алдаа гаргасан биш би ямар хамаатай юм. Манай ажилтан итгэмээргүй, харамсмаар энгийн алдаа гаргасан" гэх байр суурийг илэрхийллээ.

tenx-hd
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Тухайн алба хаагчид арга хэмжээ авах нь зөв! Хүн болгоны өмнөөс дарга сайд нь буруутах ёсгүй. Удирдлагаа хорлох гээд санаатайгаар "факталдаг" буруу, муу жишиг тогтоно шүү! Ажилтан цалин авч л байгаа бол хүлээх үүрэг, бас хариуцлага гэж байх ёстой'

  • З
    Зочин

    Яах гэж ийм хүмүүсийг ажилдаа авдаг юм дараа нь би буруугүй гэж мэлзэх юм

  • М
    Монгол

    Сайдаараа Та болон ажилтан чинь Монгол улсад мэдлэг, чадвар, бичгийн соёлоороо тэргүүлж байх учиртай Соёлын яам шүү, гэтэл ямарч болосролгүй, соёлгүй хүн яаманд чинь байгаа юм биш үү

  • И
    Иргэн

    Эмгэнэл бичсэн этгээд болон энэ нөхөрт өөрт нь бас хариуцлага тооцох хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Хариуцлага тооцох ёстойшдээ

  • З
    Зочин

    энэ хүний нүүр ам харлаад эхэлжээ, сайд майд гэж балайрч явахаар биеэ бодож, тэнхрүүлж тайван суувал өөрт хэрэгтэй хэдэн оймс элээнэ дээ

  • З
    Зочин

    Соёлын яам ш дээ.Арай биш үү.Ямар хариуцлага тооцох вэ? Энгийн гэнэ үү?

  • З
    Зочин

    энгийн алдаа гэж ямар алдааг хэлэх вэ сайдуушка

  • И
    Иргэн

    Сонгон авч байгаа ажилтныхаа чадварыг мэдэхгүй байгаа нь сайдын маш том алдаа.

  • Д
    Дэл

    Цайрсан амьтан байна даа чамайг дагаж яаманд орсон байна лээ

  • З
    Зочин

    Ийм цайрсан дуф хүн байх гэж дээ жоохон давуулаад ойлгож бодож чадахгүй л байна ш дээ зүгээр л суудалд нь сууж сайд болж үзэх нь чухал гэдгээ харуулж байнаш дээ