П.Наранбаяр: МАН-ынхан хамтарсан шиг хамтар. Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:NARANBAYAR GISHUUN/MBKhITT.jpg

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилтны болон багш ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ч цалингийн систем нь хоёр тогтолцоотой болсон гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбарласан байдаг. Ингэхдээ энэ асуудал нь сайд асан П.Наранбаярын алдаа гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "МАН-ынхан хамтарсан шиг хамтар. Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо. Хамгийн их гал үүрсэн сайд нарын нэг нь би байсан шүү. Галыг Засгийн газар руу оруулж ирээгүй. Гэтэл өмнөх сайд нар руугаа уруугаа чихээд өнгөрнө гэж байхгүй шүү. МАН-ын энэ үйлдлийг нам дээрээ шат шатны түвшинд авч хэлэлцэнэ" гэв.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Боловсролын салбарт энэ нөхрийн бий болгосон гай бантан арилгахад их хугацаа орно шүү, ер нь цаашид боловсрол эрүүл мэнд хоёрыг дайвар бүтээгдэхүүнүүд биш эрх баригч олонхи болсон нам нь заавал өөрсдөө хариуцдаг хууль журам тогтоохоор гашуун сургамж үлдээсэн шүү энэ балай

  • З
    Зочин

    Олон дүрт лалар