АН-ын Үндэсний бодлогын хороо 5-р сарын 6-нд хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/05/102.png

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг ирэх 5-р сарын 6-ны лхагва гарагт Төрийн ордонд хуралдуулахаар АН-ын дарга О.Цогтгэрэл тушаал гаргасан байна.

ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Сануулахад, дөрөвдүгээр сарын 15-нд хуралдсан тус намын Улс төрийн зөвлөлийн хурлаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байдаг. Улмаар тус намын дүрмийн дагуу 30 хоногийн дотор түүнийг жинхлэх асуудлыг хэлэлцэх заалттай юм.

tenx-hd