НИТХ-ын даргад яригдаж буй Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын найз Д.Ихбаяр гэж хэн бэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:ihbayar orlogch/270578103_1294886680987120_7222918257775570418_n.jpg

Өчигдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулж, оронд нь Д.Ихбаярыг сонгохоор нэр дэвшүүлсэн. Улмаар түүнийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болсноор хуралдаан түр завсарласан. Тэгвэл НИТХ-ын даргаар сонгогдох Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын найз Д.Ихбаяр гэж хэн бэ.

Түүний хувьд ажлын гараагаа 2008-2009 онд Их засаг ОУИС-д Гадаад харилцааны мэргэжилтнээр эхлүүлэн Лицей сургуулийн захирал хүртэл дэвшиж, 2013-2018 онд Баянгол, СХД-т хэлтсийн даргаар ажилласан. Харин 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж, Хотын дарга Д.Сумъяабазарын орлогчоор ажиллаж байсан ч шахмал түлштэй холбоотой мэдээлэл хийж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.

2018 оноос хойш улстөрийн албан тушаалуудад идэвхтэй томилогдож, улстөрийн карьеараа эхлүүлсэн. 2025 оны 12 дугаар сараас Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа. Мөн тэрбээр Ерөнхий сайд Н.Учралын насан багын найз юм. Тэрбээр өдгөө НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИХ Засаг

    ИШШШ ЭНЭ ХҮҮХЭД ЯДАХДАА МОНГОЛЫН УЛСЫН СУРГУУЛЬ ТӨГССӨН БАЙДАГ Ч БОЛООСОЙ ИХ ЗАСАГ шүүү !!!!!!!!!!

  • З
    Зочин

    Яасан нимгэн боловсролтой юм бэ. Аргагүй л бэлтгэгдсэн цүнх баригчдын төлөөлөл юм даа гэж.

  • З
    Зочин

    энэ МАНин хулгайч псдаа шорон шаагаагүй билүү. псдаа юмаа. дандаа хулгайч.

  • U
    UB emegtei

    sonin ene albiig chin tegeed hen tomildiin, nuguu gishuud n sanal ene ter awdaggui yum uu, hot ulam l jigtei bolood bn daa, tegj baigaad tengert nirguulevdee