НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсантай холбоотойгоор 12.00 цагаас мэдээлэл хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:bayar a/bayarAA.png

Өчигдөр 18.00 цагийн үед НИТХ ээлжит бусаар хуралдаж, А.Баярыг НИТХ-ын даргаар огцруулсан билээ. Түүнийг сүүлийн хоёр сарын хугацаанд НИТХ-ыг хуралдуулаагүй, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үндэслэлээр огцруулах бичигт 28 төлөөлөгч гарын үсэг зурсан.

Улмаар өчигдрийн хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн 29 нь дэмжсэнээр А.Баярыг огцруулсан юм. Түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон. Тэрбээр энэ шийдвэрийг хууль бус гэж үзэж буй бөгөөд өнөөдөр 12.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хуулийн дагуу энэ хүнд хурлыг зарлан хуралдуулах, аль нэг намын бүлгийн хүсэлтээр хойшлуулах бүрэн эрх хадгалагдаж байгаа. хурлын даргыг огцруулах бичигт үнэмлэхүй олонхи гарын үсэг зурж өргөн барьсан хэдий ч албан ёсоор товлогдсон ээлжит болон ээлжит бус хурлын үеэр хэлэлцэн шийдвэр гаргах болохоос даргыг эзгүйд хэдэн төлөөлөгч нар нь өөрсдөө хуралдаад шийдвэр гаргаж байгаа нь Нямбаатараас л гарах хууль бус түрэмгий ажил байх.

  • З
    Зочин

    Тийн ш дээ яг зөв аливаа зүйл хуулийн хүрээнд хийгдэх ёстой.