Э.Батшугар: Халдварт бус өвчин нийт нас баралтын 77 хувийг эзэлж байгаа тул эрт илрүүлгийг бодит ажил болгоно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:batshugar/2024/1225.png

"Эрүүл мэндийг дэмжих" нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Монгол Улсад халдварт бус өвчин нийт нас баралтын 77 хувийг эзэлж байгаа нь амьдралын хэв маягтай шууд холбоотой гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тайлбарлалаа. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг бодит ажил болгоход энэхүү өдөрлөг чиглэж байна гэв.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг гурван өдөр зохион байгуулах аж.

• 1-р өдөр – Эрүүл мэндийн боловсрол, зөв дадал

• 2-р өдөр – Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг

• 3-р өдөр – Уламжлалт анагаах ухааны ололт

Энэ онд Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ой тохиож буй бөгөөд уламжлалт анагаах ухааны өв соёл, мэдлэгийг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх бодлого хэрэгжиж байгаа гэв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эм, тарианы үнэ их өссөн. Ядаж цус шингэлэх, даралт, тархи мэдрэлийн эмийн үнэнд хяналт тавих хэрэгтэй.

  • И
    И

    Эрт илрүүлгийг Монголд хийсэн болж хулхидаж байхаар бөөн бөөнөөр нь хуваарь гаргаад Хөххот явуулаад зардлы нь ЭМДСаасаа гаргачихсан нь үр дүнтэй байхаа. Манай эмнэлэгүүд хулхидаад шал худлаа юм байналээ шүү, САЙДАА !

  • С
    САЙДАА

    ЭМЧИЛЖ байгаа ЭМ болохгүй байна шүү дээ.