ЖҮДО: Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2026/04/JUDObag.jpg

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод болж өндөрлөлөө. Өнөөдөр багийн барилдаанууд явагдсан бөгөөд Монгол Улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөн, хоёрдугаар тойрог буюу хэсгийн аваргын төлөө Киргизстаны багийг 4:2 харьцаатайгаар ялж Д хэсгийн аварга болсон.

Тэгвэл үүний дараа Узбекистаны багийг 4:3 харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө шалгарсан юм.

Харин алтан медалийн төлөө Казахстаны шигшээ багтай барилдаж 4:0 харьцаатай ялалт байгуулснаар багийн төрөлд аваргын алтан медаль хүртлээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Япон албан ёсоор ороогүй, Ө.Солонгос ирээгүй, аль алинаас нь сайн дураараа 2-3 тамирчин ирсэн, Иран ирээгүй гэх мэт байсан болохоор манай эмэгтэй бөхчүүд амжилт гаргалаа. Эрэгтэй 1 хүрэлээс илүү гависангүй

  • З
    Зочин

    баяр хүргье...