“Дарвалзаад байгаарай, Я.Цэлмэн ээ. Энэ цагдаа стильтэй нөхөр бүх зүйлийг эрх мэдэл гээд ойлгочихсон байна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:sainzorig gishuun/1O8A3374 copy.jpg

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэнд хандан шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Дарвалзаад байгаарай, Я.Цэлмэн ээ. Энэ цагдаа стильтэй нөхөр бүх зүйлийг эрх мэдэл гээд ойлгочихсон байна. Чи хувийн хандлагаасаа болж энэ байгууллагыг тусдаа оффис, төсөвтэй болгож байгаа. Энэ нөхөр ажилчдаа комиссын байр руу орохоор халж байна лээ" гэв.

ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэн "Та бүхний баталж өгсөн хуулийг л дагаж мөрдөж байгаа. Хуульд ХЭҮК, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны нэгжийг тусдаа төсөв, томилгоотой байхаар хуульчилсан байдаг" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөөх. Энэ чухал царай гаргаж худлаа хэнхэглэж суудаг пацаан чинь хуульч, хууль тогтоогч биш гудамжны улаан хэрүүлч авгайн үгээр үгээр ярьж байх шив. Үнэн төрх нь юм болов уу.