БАГА ХУРАЛ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:chuulganUCHRALTAI/Udarga.png

УИХ дахь АН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдаар томилуулах уу гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн. Улмаар өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УЗ болон МАН-ын бүлэг, ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөж, түүний Засгийн газрын бүрэн эрх дууссан юм.

Тэгвэл өнөөдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Санал хураалт нууцаар явагдсан ба Бага хурлын гишүүдийн 99 хувийн саналаар эл шийдвэрийг гаргалаа.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Мэдлэг, туршлага, чадварын хувьд Зандкагаа гүйцэхгүй. За бараг л ОЭ-ийн өрөөсөн дугуй даа.

  • З
    Зочин

    энэ хүн ерөнхий сайдын ажлыг шударга хийж чадна гэдэгт эргэлзэж байна

  • З
    Зочин

    ЖДҮ чин ЕС болохнээ.