“IZ” буюу Г.Ирээдүй УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:IZireedui.png

Олон нийтэд "IZ" нэрээр танигдсан Г.Ирээдүй УИХ-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна.

Г.Ирээдүй нь 1995 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн. 31 настай. 2016 оноос хойш YouTube платформ дээр өөрийн бичлэгүүдийг байршуулж эхэлсэнээр түүнийг маш олон хүмүүс үзэж, дагаж, таниж эхэлсэн байдаг.

Тэрбээр 2024 оны 11-р сард Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ням-Осорын Учралын зөвлөхөөр томилогдсон. Энэ албан тушаалд байх хугацаандаа залуучуудын оролцооны бодлого, төрийн харилцаа, дижитал харилцааны шинэчлэлийн чиглэлд ажилласан байна.

Мөн 2025 оны 6-р сард Н.Учрал Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсоноор Г.Ирээдүй зөвлөхийн ажлаа үргэлжлүүлж, эдийн засгийн бодлогын стратеги, олон улсын имидж бүрдүүлэлт болон салбар хоорондын залуучуудын санаачилгыг уялдуулах үүрэг гүйцэтгэжээ.

Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын зөвлөхөөр улиран томилогдсон аж.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дэл

    Өөр хүн олдохгүй байгаа юм байхдаа арай ч дээ монголын төрийн босго намдлаа намдлаа гэхэд арай намхан болсон юм байна даа

  • З
    Зочин

    Нэртэйгээр нь койн хариуцсан зөвлөхөөр л авах байсан юмдаа

  • З
    Зочин

    балайрцгаах юмаа