ЧУУЛГАН: 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ТБХ-нд шилжүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/chuulgann01.webp

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг явууллаа.

Тэгвэл санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр дээрх хуулийн төслийг УИХ-аар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.