АТГ: Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгах мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдсан

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:battulga gishuun/zhonkhuu.png

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хоёр долоо хоногийн өмнө "Төгрөг нуурын орд" нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр "Х.Баттулгыг шалгах асуудалд би О.Алтангэрэл сайдад найдаж байна, харж байгаа" гэдгийг онцолсон байдаг. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нуурын орд"-той холбоотой баримтуудаа АТГ-т хүргүүлжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн лхагва гарагт "Н.Учрал сайд Засгийн газрын хуралдаан дээр "Төгрөг нуурын орд" газартай холбоотой материалуудыг танилцуулсан. Дээрх үйл баримт хэрэв үнэн бол мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй талаар ч яригдсан. Энийг нягталж шалгах үүрэг хаана байдаг вэ гэхээр хууль хяналтын байгууллагад л байгаа. Миний ойлгосноор Н.Учрал сайд материалуудаа АТГ-т шилжүүлсэн гэж ойлгосон. Тэнд холбогдох шалгалтын ажиллагаа хийгдэх байх" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Норолхоо

    Уг хэрэгт кампаны захиралын аав ээж 90 гарсан хоёр хөгшин дарханд асрамж маш хэрэгтэй хүмүүс байдаг шүү Баатаржав хүү нь аав ээждээ юу ч мэдүүлээгүй байдаг юм билээ Тэр Баатархүү захирал яах бол доо

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol