ШУУРХАЙ: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ саналыг прокуророос гаргасныг өнөөдөр 09.00 цагт хэлэлцэнэ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:tsagaan/472551930_1643591589892561_7711243550335038440_n.jpg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас шалгаж буй.

Энэ дагуу ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад хүсэлт гаргажээ.

Тодруулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байна. Улмаар шүүх уг хүсэлтийг өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 09.00 цагаас хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг ЭХТА-н 18.3-1, 18.6-2.2.2-т заасан хэрэгт шалгагдаж буй. Дашрамд сануулахад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "П.Цагааныг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Интерполын шугамаар олон улсад зарласантай холбогдуулж гадаадад зорчиж байна гэх мэдээлэл Монгол Улсад ирсэн. Одоогоор хорьж, саатуулаагүй байна.

Интерполоор зарласан тохиолдолд хоёр төрлийн шийдвэр гардаг. Баривчлах тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс Монголд авчрах, баривчлах асуудал прокурор, шүүхийн шатанд шийдэгдэнэ гэсэн үг" хэмээн мэдээлж байв.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hogiin honhoriin hogiin hulgaichuud

  • З
    Зочин

    Энэ 2-той Хүрэлсүх хамааралтай болоод л хэрэгсэхгүй болгох гэж байгаа. Хулхи Хүрэлсүхийн оронд Баттулга нь хамаагүй шударга юм.

  • S
    s

    прокурор яагаад эсэргүүцэл бичээд байдаг юм бол,

    • З
      Зочин

      Хонгилоо гэж