ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэг сонгогдлоо

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:shez/viber-image-2024-12-26-15-33-50-618.jpg

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2024.12.26) хуралдаж, шинэ даргаа сонголоо.

Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг сонгогдов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг гишүүн Л.Энхбилэг хүлээлгэн өгч, амжилт хүсэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг өмнөх 3 жилийн амжилт ололтоо бататган үргэлжлүүлж, хариуцлагатайгаар багаар хамтдаа хичээж ажиллацгаая гэдгээ илэрхийлэв.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    уравсан хулгай Элбэгдорж,ухаан алдтлаа согтууран машин жолоодож яваад нярайлах дөхсөн эмэгтэйг дайрч алсан Лүндэндоржийг эрүүгийн хариуцлагаас цэвэр булзуулж, ШЕЗ ийн даргаар томилож хонгилын шүүхийн архитекторын нэг болгосон.тэр алуурчин Лүндэндорж ...шүүхийн шүүгч хүн дансандаа тэрбум доллартай байж болохгүй яадаг юм бэ... гэж авилгачин шүүгч Хосбаярыг өмгөөлөн хээв нэг ярилцлага өгч байсан