“Чанга дуугарлаа“ гэх шалтгаанаар архидан согтуурсан үедээ найзтайгаа маргалдаж, амийг нь хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:TSEG/337957244_158658866805446_8511417067967113677_n.png

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал энэ оны тавдугаар сарын 19-ний 20:00 цагийн орчимд Орхон аймгийн нутагт .. дугаар тоотод оршин суух иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Чанга дуугарлаа" гэх шалтгаанаар найз М-тэй маргалдан зодож, амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн аж.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хоромхон зуурын уур бухимдлаа тэвчиж, гарч болох эрсдэлээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Турсаг Амраа

    Зөв

  • И
    Иргэн

    Тавьтаргүй тэвчээргүй зан сэтгэхүйг яаалтай билээ дээ!!!

  • J
    Jariga.mn

    За одоо тэгээд мөрдөн шалгах ажилгаа нь явагдах гэж байхад нь хамаа замбараагүй сэвээд байх хэрэггүй ээ.Тэгээд Zarig Neguun шиг Хуулийн байгууллагын урдуур орж мөрдлөг хийж байцаалт мэдүүлэг авч шүүн таслан шийдвэрлэх ажилгаа явуулах гээгүй л бол одоо нам жим болчих.