Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хассан шийдвэрийг ХЭВЭЭР үлдээлээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:badarch/бадарч2.png

Улсын арслан М.Бадарчтай холбогдох допингийн хэргийн шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж буй талаар мэдэгдлээ.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.

Гэвч түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулаад буй. Тэрбээр, дээрх шинжилгээний хариу болон эрх хасах шийдвэрийг эсэргүүцэж, холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. Улмаар гомдлыг нь хэлэлцэж, ийнхүү барилдах эрхийг нь 4 жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Олон улсын арбитрийн шүүх ийм л шударга байгаа юм. Манай хонгилын шүүх байсан бол Бадарч Элбэгдорж руу утасдаад л хэдэн цаас өгөхөд шүүх маргааш нь Бадарчийг нотлох баримт хангалтгүй гээд л өршөөж, хар тамхичин бөхийг барилдуулах байсан биз.