Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:niitiin teever/660cebaf80ae7649f2a467a7 copy.jpg

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж буй талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Маргааш буюу /2024.04.23/ мягмар гаргаас үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дд

    Нарантуулаас Нарны замаар яваад хотын төв Сүхбаатарын талбай тийш явдаг чиглэл нэммээр байнаа.

  • З
    Зочин

    Ямар эргүү фсда шиг хулгайчууд вэ. Хоёрын хооронд замын бөглөрөл нэмээд....хаана ачаалалтайг ч мэдэхгүй шдэ