Зоригтой, Зориггүй 26 жил

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Zorig agsan/зориг хөшөө1.png

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өнөөдөр тохиож байна. Уламжлал ёсоор Ардчилсан намын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, сайн нөхрөө санан дурслаа. Амралтын өдөр болоод ч тэрүү Ардчилсан намынхнаас өөр хүний хөл харьцангуй сэлүүхэн.

Зориггүй 26 жилд үзэл санаа, үйлс зорилго нэгт нөхдийг нь харлуулсан хар дарсан жилүүд үргэлжлэв.

Төрсөн өдрийг нь угтаж журмын нөхдийг нь гутааж, үхэлд нь буруутай мэтээр харуулах, эхнэрийнх нь ярилцлагыг гаргаж хэцүүхэн л "тэмдэглэх" бололтой. Түүний үхэл нөхдөд нь, намд нь хүнд туссан, туссаар ч байна.

Мэдээж эрх баригчид уламжлал ёсоор түүний үхэл, олны харуусал дээр "тоглох"- оо больсонгүй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх этгээдүүд цагаадаж, нөхөн олговор авч байгаа.

Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учраас үнэн, худлыг хэн ч эс мэднэ. Ямартаа ардчиллын лидерийн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг ах дүү, амраг садан, анд нөхөд, нам эвслийнхэнд нь хүнд цохилт болсоор. Харин хэн, юунд ашиглаад байгааг хэрсүү хүмүүс харж л байгаа.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амин хувиа бодоогүй, зөвхөн Монгол улс ард түмэндээ сайхан ирээдүй бэлэглэх гэж байсан энгийн сайхан сэхээтэн хүн л байждээ.

  • З
    Зочин

    Дан мулгуйчуудын дунд С.Зориг гишүүнд ГАНЦААРАА УХААНТАЙ байх ямарр хэцүү байсан болдоо, өөрийг ойлгох гарын 10 хуруунд ч хүрэхгүй цөөхөн найзуудтай байждээ эвий минь гэж, хайран сайхан хүн, Хүний дээд та тайван нойрсдоо.

  • З
    Зочин

    Би С.Зорийг их ухаантай хүн байсан гэж боддог. Өнөөдөр бүр яг л тийм хүн байсан гэдэгт бат итгэлтэй боллоо.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda