С.Одонтуяа: Хүчирхийлэлд өртсөн охины ар гэр цагдаагаас тусламж хүссэн ч цагдаа нар өөрт байгаа мэдээллээ ашиглаж энэ хэргийг үйлдсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Odontuya gishuun/одонтуяа бүлэг.png

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цагдаагийн дөрвөн алба хаагч хүүхэд хүчирхийлсэн гэх хэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Хамгийн жигшүүртэй асуудал нь хохирогч охины ар гэр цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Тусламж хүссэн байхад, туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь маш ноцтой асуудал. Өнөөдөр Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах вэ гэдэг нь эргэлзээтэй болчихлоо. Цагдаа хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах вэ. Цагдаа нь иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдээд байна. Манай намаас байгуулагдаж буй Ажлын хэсэг нь зөвхөн энэ хэрэгт ажиллахаас илүү цаашид ийм гэмт хэрэг гарахгүй байх талд анхаарч ажиллана" гэв.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Одоо ард түмэн Өөрийгөө Хамгаалах Морьт Отряд байгуулж өөрсдийгөө хулгайч дээрэмчид болон цагдаа нараас хамгаалах шаардлагатай болжээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda