Б.Жавхлан: Гурилын үнэ өсөж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Javhlan said/javk.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Гурилын үнэ өсөж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу. Та нарын ажил явахгүй болохоор асуудал бүр хурцдаж орж ирж байна. Ганц гурил дээр ч биш, бусад олон бүтээгдэхүүн дээр ингэж гарч ирдэг. Үнэхээр далд эдийн засаг яваад, үнийн хөөрөгдөл бий болоод байгаа бол танайд зориулсан хууль ч бий. Та нар ямар арга хэрэглэсэн юм бэ. Үнэхээр үгэнд чинь ороогүй юм уу. Ийм хүнд байдалд оруулахгүйгээр яагаад шийдэж болдоггүй юм бэ. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж байхад та нар огт хариулт хэлээгүй, байгаа ч үгүй. Асуудлыг ингэж хүндрүүлж, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд авчирч байгаа нь маш харамсалтай" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    1-р гурил дэлгүүрт 2500 төгрөг байна, хаана 3000 төгрөг байгаа юм бэ???????????? битгий худлаа сүржигнэж бай л даа, The retail price range for France wheat flour is between US$ 1.19 and US$ 5.85 per kilogram гэж байна Францад кг гурил 4000-аас дээш төгрөг байна гэтэл Монголчууд дэлхийд байхгүй өндөр үнэтэй гурил идэж байна гэж хэн бүлтэрээд байлаа??????