Зудын улмаас 16 сая толгой мал хорогдохоор байгааг танилцууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:man buleg/ман бүлэг00.png

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.03.18/-ийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах хуулийн төслүүд болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы Зудын эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч, албаны хүмүүсээс бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар:

-УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль

-Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

-Ахмадын тухай хууль

-Биеийн тамирын тухай хууль болон өмнө хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэн батална.

-Засгийн газарт зудын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас зудын нөхцөл байдлаас нийт 16 сая тоо толгой мал хорогдохоор байгааг танилцуулав

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АСУУДЛЫГ САЙН СУДАЛЖ БАЙЖ БИЧ

    ЮУН САНААГААРАА ТОО ӨСГӨДӨГ ЮМ БЭ, ЭНЭ ЖИЛ ИХДЭЭЛ 5 САЯ ТОЛГОЙ МАЛ ҮРЭГДЭНЭ ,ОДОО БОЛ БОГ МАЛЫН ХОРОГДОЛ БОЛ ҮНДСЭНДЭЭ ЗОГССОН ЗАРИМ АЙМГААР НОГОО ГАРААД БӨАГА Ч БОЛОВ МАЛ НОГОО ИДЭЖ БАЙНА ХАРИН ХАВАР ЯДАРСАН БОД МАЛД БОЛ ХАЛГААТАЙ ДАА.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda