З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг 2 жил хорих ялаар шийтгэх санал гарсан ч шүүхээс ТОРГОХ, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ЯЛ оноолоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:z enhbold/431637598_845891224014309_4110573451432577009_n.jpg

УИХ-ын дарга асан, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг СБДЭХАШШүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улмаар Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан.

Гэвч шүүхээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, УИХ-ын дарга асан З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дөрвөн өдөр шөнөгүй бодож гаргасан шийдвэр үү. Ха ха ха тэнэг л байнадаа

  • З
    Зочин

    Чамайг доош нь хийж доромжлох ганцхан хүн байна. Энэ хүн бол чи өөрөө. Шүүгчээ.

  • З
    зОЧИН

    прокуроро шүүгч 2 шударга байнаа. Шагнах хэрэгтэй.

  • З
    Зочин

    энэ 2 хулгай хийгээгүй юм бишүү цагаатгачихгүй дээ. Маш сайн шүүгч байна.

  • З
    зочин

    Шүүхийн шүүгчдийг казахстаны шүүхэд дагалдангаар ажиллууьяа. Тэнд сурах юм их байгаа.

  • З
    Зочин

    монголын шүүх монголын дампуурлын гол шалтгаан