Х.Нямбаатар: “Замын хөдөлгөөний зохицуулалтад иргэд бухимдалтай байна. Зогсоогооч ээ“ гэж мессеж биччихээд л байж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:nyambaatar hotiin darga/dd.jpg

Өчигдөр оройноос эхлэн 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын "E-Mart"-аас Шангрила хүртэлх замын хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулж эхэлсэн. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр,

"Би өчигдөр ТЦА-ны дарга Б.Оюутболдтой утсаар ярьж "Ямар шалтгаанаар ийм зохицуулалт хийж байгаа юм бэ. Урьдчилж олон нийтэд мэдээлэх, гарах үр дүнгээ тооцоолсон юм уу" гэж асуусан. "Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Үр дүнгээ тооцоолсон" гэх тайлбарыг өгсөн.

Өнөө өглөө ч би "Наад зохицуулалтад чинь иргэд их бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоогооч ээ" гэж мессеж биччихээд л байж байна. Өөр мэдээлэл алга байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шүр

    Зөв өө чи сонгогдох эрхгүй

  • З
    Зочин

    ийм даргаа байх уу? энэ олон хүний цаг нар ажил амьдралтай холбоотой ямар шийдвэр гарах гэж байгааг урьдчилж өөрөө сонсож шалгахгүй хэрэгжсэн хойно нь мэссэж бичээд сууж байдаг.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda