Нэг сая төгрөгөөр торгосон ч малаа дахин бэлчээсэн тул 171 адууг хашаалжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:мал албадан гаргах/432524335_394842403177650_1709486652494692112_n.jpg

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 хорооны нутаг дэвсгэрээс 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хориглосон бүсд байсан 171 тооны адууг хашаалж, эзэн н.Цэрэндондовт хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож явуулсан байна.

Гэвч өнөөдөр /2024.03.10/ 10:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17, 18 хорооны нутаг дэвсгэрт уг адууг дахин бэлчээсэн тул Япон цэргийн цогцолборын хашаанд саатуулжээ.

tenx-hd