Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ

Хоосон
UBn teamУнших: 1 мин
10
legacy:х/JU5A9753.jpg

Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүгийн талаар авсан зарим арга хэмжээний талаар мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн удаад мөнгөний бодлогын хүүг 13 хувьд барих шийдвэрийг гарган хэрэгжүүлээд буй бөгөөд цаашид тодорхой хугацаанд энэ шийдвэрээ үргэлжүүлэхээр болсон аж. Энэ тухай Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа "Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэрийг гаргаж байсан үетэй харьцуулахад төдийлэн сайжраагүй бөгөөд тодорхой бус байдлууд өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарах төсөөлөл хэвээр байна.

Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын барьж буй мөнгөний хатуу бодлого хэвээр үйлчилж байгаа. АНУ, Европ улсын санхүүгийн системд үүсэж буй тодорхой бус байдал нь глобал өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Мөн БНХАУ-ын Аж үйлдвэрийн салбарын өсөлтийн төлөв саарах эрсдэлтэй байгааг олон улсын шинжээчид бас анхааруулж байгаа" хэмээв.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR VENKATA +19083082601

    Монголоос ирсэн Арбан гэдэг хүн бөөрөөр нь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгээс ирсэн Доктор ВЕНКАТА-д талархаж байна. Би өргүй, би чинээлэг болсондоо баяртай байна. Одоо тэдэн рүү DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM whatsapp хаягаар дамжуулан өөрийнхөө өрийг зарж, чинээлэг болоорой. +19083082601