СОНСГОЛ: Ш.Адьшаа гишүүн өөрийн компанийн барьсан үйлдвэрийн зургийг хараад “МЭДЭХГҮЙ“ гэв

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:adishaa/MPA_2181.jpg

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө болж байна. Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийг Хөгжлийн банк арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлжээ. "Ховд хаан бирж" ХХК-тай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэрчээр оролцож байгаа юм. Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн компанийн төслийн хүрээнд барьсан гэх арьс шир боловсруулах үйлдвэрийн зургийг орон сууцтай адил харагдаж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тодруулахад тэрбээр "Би ч энэ зургийг ойлгохгүй байна. Хаанаасаа гаргаад ирсэн зураг вэ" хэмээв.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Арчаагүй их хурлын гишүүдтэй монгол улс өрөвдмөөр

  • И
    ИРГЭН

    мөрөөрөө бид юу ч мэдэхгүй. улсын нэр барьж хүмүүс ямар их зүйл хийснийг бид тэдгээр хүмүүсийн авъяас чадвартайгаар нь тайлбарлаж буян их учир тэгж их баяжиж гэж гэнэн бодсоор явж.