А.Гансүх: Шинэ төмөр замын төслийн Концессыг төрд авах шийдвэрийг ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу гаргасан

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Battulga Erunhiiluch/329840286_651037943457428_2060973639265018402_n.png

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Шинэ төмөр зам төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж буй юм. Эл төслийн санхүүжилтийн асуудалтай холбогдуулан өнөөдрийн сонсголд Зам тээврийн сайд асан А.Гансүх биечлэн гэрчээр оролцож байгаа юм.

Энэ үеэр тэрбээр "Шинээр барихаар заасан төмөр замын төслийн суурь бүтцийн концессийг уралдаант шалгаруулах нь Үндэсний аюулгүй бхйдалд харшлана гэж үзсэн тул Концессийг төрийн өмчид шууд гэрээний үндсэн дээр шилжүүлэх тухай тогтоол гарч байжээ. Харамсалтай нь 2012 оны тавдугаар сард Сү.Батболдын Засгийн газар гаргасан шийдвэрээ өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод хувийн компаниудад төрийн өмчит компаниудад аваад өгчихсөн. Миний санаж байгаагаар ҮАБЗ-ийн хоёр, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дугаар заалт бүгд зөрчигдөж байсан. Мөн "Энержи ресурс" ХХК нарийн царигаар ТЭЗҮ-гээ хийчихсэн байсан. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хооронд байгуулсан стратегийн түншлэлийг зөрчиж байсан. Эдгээр бичиг баримтыг үндэслэн бид шийдвэр гаргаж байсан. Засгийн газар ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу шийдвэрлэсэн" гэв.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэр үед энэ нөхөр Х.Баттулгатай хамт хулгай хийхийн тулд бид төслийг төрд авсан гэж хэлж чадахгүй ш дээ. Энержи ресүрс хувийн компани барихлээр биднүүс хулгай хийж чадахгүй болсноос төрд авч төрийн мөнгөөр барихаар булааж авсан гэвэл үнэнд маш ойртоно.

  • З
    Зочин

    Нарын тө.за. Оросууд бариулаагүй юм уу...

  • З
    ЗОЧИН

    УАБЗ ГЭДЭГ ЧИНЬ НӨГӨӨ Л БАТТУЛГА ГАЛ ХАМЧИН ЧИНЬ БИЗДЭЭ. БОДООД БОДООД БОДЫН ШИЙР ДӨРӨВ.

  • U
    UB emegtei

    yu ch gesen yg yum oilgohgiin argagui bichij