СОНСГОЛ: Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар нарыг төмөр замын асуудлаар ГЭРЧЭЭР ДУУДЛАА

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:su.batbold/Su Batbold.jpg

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Шинэ төмөр зам төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайд Сү.Батболд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг гэрчээр дуудах саналтай байгаагаа илэрхийлсний дагуу Түр хорооны хурал даргалагч Б.Энхбаяр эдгээр хүмүүсийг гэрчээр дуудахыг Ажлын албанд даалгалаа.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ Сү гэж луйварчин хулгайч

  • З
    Зочин

    Бусад гэрчүүд, ерөнхийлөгч, ЕС байсан хүмүүс очяиж байхад Сү хулгайч эмнэлэгт хэвтэж байна гэж заль гарган нуугдаж гэнэ. Элбэгдорж энэ хоёр Хөгжлийн банкны хулгай луйварт оролцсон мөртлөө гэрчээр оролцохгүй зугтаж гэнэ. Лалруудыг чирээд оролцуул.

  • З
    Зочин

    Чалкод 17 % хөнгөлөлт үзүүлсээр ирсэн . Зүүн Цанхийн олборолтын 80%-ийг зөвхөн Чалкод өгнө гэсэн гэрээ хийсэн. Ямар их эрх дарх дураараа шийдвэр вэ. Том төсөл болгоноос хувь, урьдчилгаа нэхэж байдаг үхээр шүү