Прокуророос Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарыг түдгэлзүүлэх хүсэлтээ энэ долоо хоногт УИХ-д хүргүүлнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:MAN/278785790_281674534177949_8491583025338734037_n.jpg

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д өргөн барихаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг түдгэлзүүлэх саналаа энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэх юм байна.

Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг яг одоо АТГ-т мэдүүлэг өгч байна.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За яхав энэ 4-өөр туг тахьдийм байж, өөр бусад хөгжлийн банктай холбоотой 20 гаруй улс төрчдийг яагаад шалгахгүй байгаа юм бэ? Бүүр толгойд нь Г.Даваасүрэн, Занданшатар яваашд

  • М
    монгол

    түдгэлзүүлээд шалгах нь зөв

  • M
    M

    Баатарбилэг жижиг гарын авлигач. Сайд байхдаа зөндөө юм байна

  • M
    M

    Баатарбилэг жижиг гарын авлигач. Сайд байхдаа зөндөө юм байна

  • Z
    Zochin

    Zov, uneheer shalgah yostoi bol tutgelzuuleed shalgah heregtei, prokuror shudarga sain bna