С.Эрдэнэ: Түүний үг хатуу, хүнд байсан ч хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Erdene gishuun/177420173_1801271680055392_9090434094699865895_n.jpg

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож байгаа юм. Түүнийг "10 орчим кг турсан боловч биеийн байдал нь сайн байгаа Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй бол албадан эмчлэнэ" гэх мэдээллийг албаныхан өгөөд буй. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ хүүтэйгээ очиж уулзсаны дараагаар ийнхүү жиргэжээ.

Тэрбээр "Хорих 461-дээр очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүнд байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай энэ миний өөрийн маань сонгосон зам би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн" хэмээн нийтэлжээ.

Хорих 461-дээр очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүнд байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай энэ миний өөрийн маань сонгосон зам би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн..

— С.Эрдэнэ (@serdenemn) October 28, 2021
tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Доорхи зочин бичигч хүнийг муулах ,гүтгэхэд гаршсан болтойм.Өнөөдөртөө ч яахав эцэг хүү 2 г доромжлоод кайф авдаг л юм биз. Хожмын өдөр өөрт чинь бас юу ч тохиолдоо билээ. Хүнийг үзэн ядаад чиний амьдрал дээрдээд байх нь юу л бол

  • З
    Зочин

    Өнгөрсөн хавар Одбаяр СБД эрүүлжүүлэхэд бөөлжсөндөө хутгалдаад хэвтэж байсан. Өдий залуугаасаа архинд орж, буруу замаар явж буй нь түүний эцэг Эрдэнэ өөрөө буруу гарын хүн гэдэгтэй холбоотой. Хүүгээ хүмүүжүүлж чадахгүй байж юун АН, ард түмэн. Хог шаарууд.