84-р сургуулийн захирал тэтгэвэрт гарах болсон тул ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:ads/янжка зураг/9.21/зураг11 - 2021-10-04T125121.827.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирлыг албадан чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ. Ингэхдээ захирлын албан тушаалд намын томилгоотой хүнийг томилох гэж байгаад 84 дүгээр сургуулийн ажилтан, алба хаагчид эсэргүүцэж байгаа талаараа мэдээлжээ.

Багш, ажилчдын зүгээс "Бид албан ёсны сонгон шалгаруулалтанд тэнцсэн, ЕБС-ийн захирлын албан тушаалын шаардлага хангахуйц мэргэжил боловсролтой, хамт олныг удирдаж чадахуйц хэн ч байсан дэмжинэ. Гагцхүү намын томилгоотой хүн л биш" хэмээх байр суурийг илэрхийлж буй юм.

Тэгвэл уг асуудлыг албаны эх сурвалжаас тодруулахад тус сургуулийн захирал С.Мартагийн тэтгэвэрт гарах хугацаа нь болсон учраас үүрэгт ажлаас нь чөлөөлж буй гэсэн юм.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бас тэр Орос 3-ын захирал Соронзон авгай гээд шуналтай авилгач хүн аль хэдийн тэтгэвэрт гарах болсон ч албан тушаалтайгаа зууралдаад, авилгал аваад сууж байна. Түүнийг ч бас хүч хэрэглэн зайлуулахгүй бол өөрөө явна гэж байхгүй.

  • Г
    Галаа

    Үнэхээрийн зөв шийдвэр байна.Мөн ч их идэж уусан даа.АТГ шалгах хэрэгтэй.