Б.Болдсайхан эмч ХҮН-аас нэр дэвшихийг зөвшөөрлөө

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Амараа зураг/178028705_250551303475482_7511186779481396911_n.jpg

Ерөнхийлөгчийн сонгуульд нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулах сүүлийн хугацаа өнөөдөр болж байна. "Зөв хүн электорат" эвслээс Датаком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбатад санал тавьж тэрбээр зөвшөөрсөн болохоо илэрхийлсэн талаар бид мэдээлсэн.

Мөн "Зүрх мартахгүй" төслийг санаачлагч Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан эмч "Зөв хүн электорат" эвслийн саналыг хүлээн авч дотоод сунгаанд өрсөлдөх болсноо өөрийн цахим хаягтаа илэрхийлжээ.

“Зөв хүн Электорат”эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулид нэр дэвших санал ирсэн.
...Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа.
... Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ pic.twitter.com/xMSM9v9oGI

— Бундан Болдсайхан (@Boldsaikhan_dr) May 2, 2021
tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин.

    Хүрэлсүх эмч болох юм бол хүний зүрхийг эмчилж чадахгүйтэй адилхан та ерөнхийлөгч болох бол улс орныг удирдаж чадахгүй.

  • Г
    Гахх түй

    Болио боль Бангладeш банди минь