"Н.Алтанхуягийг АН-ын гишүүдийн бүртгэлд байхгүй" гэжээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/Н.Алтанхуягг.jpg

О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар уламжилж, бүртгүүлсэн. Харин Н.Алтанхуяг нь хэдэн жилийн өмнө АН-ын гишүүнчлэлээс хасагдсан гэдэг. Энэ талаар албан эх сурвалж хэвлэлд өгсөн тайлбартаа, “Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн АН-ын хороонд гишүүний бүртгэлтэй байсан. Иймд тус намын хороо хуралдаж Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс хассан” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл яг одоо намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж буй Н.Алтанхуягийг тус намын гишүүн биш гэсэн утгатай албан бичгийг СХД-ийн АН-ын хорооны дарга Г.Очир Дотоод сонгуулийн хороондоо хандаж илгээсэн байна. Тус албан бичигт, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

legacy:hereglesen zurag/bhjn.jpg
tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ард түмний шүүгч

    Ардчилсан намаас Алтанхуягийг гүйцэх нэр хүндтэй хүн байхгүй арайгаар барахгүй дөнгүүр нь гэтэл тамын тогооны үлгэр шиг л юм болж байна даа