Х.Баттулга: Хар өдөр тохиолоо, огцрохыг дэмжихгүй

Улс төр
UBn teamУнших: 1 мин 3 сек
30
legacy:Амараа зураг/maro/баттулга.jpg

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцлоо. Тэрбээр,

"Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүдээ! Өнөөдөр Монгол Улсын түүхэнд нэгэн хар өдөр тохиож байна. Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаасаа огцрохоор боллоо. Тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор болж байгаад харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд ард иргэдийн итгэл алдах үйлдэл яагаад хийх болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үйлдэл яагаад хийв гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Нэгэн зүйл маш тодорхой байна. Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн тусгай бүлэглэл бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Оюутолгойн асуудлаар гадаад дотоодын хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа. Үүний гол толгойлогч нь С.Батболд гэдгийг хаа хаанаа тогтоогоод эхэлсэн. Иймээс тэр ард түмний саналыг нухчин дарах үйл ажиллагааг хийж хэрэгжүүлээд эхэллээ. ҮАБЗ урьд өмнөхөөс илүү хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан. Ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байсан. Би Ерөнхий сайдыг огцрохыг огтоос дэмжихгүй байна” гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ерөнхийлөгч жагсаал үймүүлэхээр тэнэг бишээ ХҮН намын ард Сү.Батболд байдаг гэсэн Сү.Эби нар Риогийн эрх ашиг гээд олон юм бна Сү Ерөнхийлөгчийг унагаах гэж байгаа гээд бичээд байсан тэр нь болж бна уу

  • А
    Агшү

    Гадны колони нэгэнт болжээ монгол.маш ойлгомжтой болчлоо.Африкийн араасч орчлоо доо

  • Т
    Тэгээд

    Одоо яахын