ТОСК: Зөвхөн РД-аа оруулаад цахимаар явагдах сонгон шалгаруулалтад “Төсөлд хамруулж өгнө”, “материал бүрдүүлж өгнө” гэх зэргээр иргэдийг залилж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
131
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/NewFolder/solongo.jpg

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлжийг наймдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Иргэдэд 42-52 метр квадрат талбайтай, 2-3 өрөө байруудыг түрээслүүлж, өмчлүүлнэ. Энэ оны гуравдугаар сард батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар буюу tosk.gov.mn сайтаар явуулна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн системд регистрийн дугаараараа бүртгүүлээд шалгаруулалтад шууд оролцоно. Одоогоор хүсэлт авах tosk.gov.mn сайтд программын хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд бэлэн болсны дараа ТОСК-иас олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөх юм байна.

Гэтэл ТОСК-ийн нэрийг барьж “төсөлд хамруулж өгнө”, “материал бүрдүүлж өгнө” гэх зэргээр иргэдийг залилаж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Иймд ТОСК-иас албан ёсны мэдээлэл авч, аливаа залилангаас сэргийлэхийн иргэдэд анхааруулаад буй юм.

tenx-hd
Хуваалцах:131

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Наранхүү

    бүртгэл хэзээ эхлэх ьэ

  • Т
    Тарваа Наранхүү

    Бүртгүүлэх гэсиийн

  • С
    сэржмаа

    бгртгэл хэзээ нээгдэх вэ

  • G
    G.Enkhtuya

    Бүртгэл хэзээ эхлэх вэ

  • Б
    Батаа Нарангэрэл

    Түрээслээд өмчлөх солонго 1 2 орон сууцанд бүртгүүлэх гэсэн яаж бүртгүүлэх вэ?

  • Т
    Тогоохүү овогтой Ганхуяг

    Би насаараа хувиараа барилгын засал хийж б на өөрийн гэсэн хашаа хороо б.хгүй дандаа айлын хашаа түрээслэж амьдар ч б на яаж солонго түрээсийн орон сууцанд хамрагдах вэ

  • Т
    Т.Ганхуяг

    Бүртгэл хэзээ эхлэх вэ яаж бүртгэлд хамрагдах вэ

  • З
    Зочин

    Бүртгэл хэзээнээс вэ яаж бүртгүүлэх вэ

  • C
    Chimedbal

    Burtgel hednees hiigdeh we

  • С
    СОчирбат

    Байр

  • Э
    Энхжаргал

    яач бүртгүүлхүү

  • Ц
    Ц.Мөнхбат

    Би схд-н 21- р хороонд ам бүл 6 амьдардаг НОБ - н харъяа 185 ангид 27 жил тасаралтгүй ажиллаж бгаа түрээслээд өмчилөх Солонго 1.2 төсөлийн байранд орох хүсэлттэй бна . Бүртгэлээ яаж хийх вэ

  • С
    Солонго

    Энэ төсөлд хамрагдахын тулд ямар хаягт хүсэлт илгээх ёстойг хэлж өгвөл күгээр байна .би МУ н иргэн надад ямар ч өмч байхгүй 0.7 га ч аваагүй байгаа ядаж өөрийн гэсэн гэр орон сууцтай болохыг чин сэтгэлээсээ хүсэж байнаа