Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өнөөдөр Монголын жонш олборлогч, үйлвэрлэгч, экспортлогчдын холбооноос 7 000 000 төгрөгийг, “Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”-ээс 4000 амны хаалт, 250 ширхэг хамгаалалтын хувцас, гар ариутгагч зэрэг бүтээгдэхүүнийг Улсын онцгой комисст гардуулан өглөө.




