Авто зам ашигласны төлбөр өнөөдрөөс 2-5 дахин нэмэгдлээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 15 сек
40
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/22 towchoo.jpg

Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор өнөөдрөөс эхлэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээ 2-5 дахин нэмэгдлээ.

Одоогийн мөрдөж буй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамаарч 2,000-10,000 төгрөгийн төлбөр авдаг байна. Харин шинэчилсэн тогтоолын төслөөр төлбөрийг дараах байдлаар тогтоохоор тусгажээ.

12 хүртэл хүний суудалтай автомашин - 5,000 төгрөг

12-24 хүний суудалтай автобус - 8,000 төгрөг

24-өөс дээш хүний суудалтай автобус - 12,000 төгрөг

2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин - 10,000 төгрөг

2 тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин - 12,000 төгрөг

3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх - 14,000 төгрөг

3 тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх - 16,000 төгрөг

4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх - 18,000 төгрөг

4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш - 20,000 төгрөг

Механизм - 20,000 төгрөг

Мотоцикл - 2,000 төгрөг

Энэхүү зохицуулалтад Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто замууд хамрагдаж байна.

Онцлох зохицуулалтууд:

Орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдүүд урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойг албаныхан мэдээллээ.

Авто зам ашигласны төлбөрөө 2 болон түүнээс дээш удаа төлөөгүй хуримтлуулсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй. Тухайн жолооч газар дээр нь төлбөрөө бүрэн барагдуулсны дараа хаалт нээгдэх журамтай болжээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Би

    Хураамж нэмдэг шигээ замаа янзал. Тамтаг боосон замаар явуулж олон хүний амь сүйдэж, эрхтэн дутуу болж байна. Замаа цаг тухайд нь засчихдаг бол төлбөр хэл амгүй л өгнө. Замаа зас

  • З
    Зочин

    За тэр орж гарах гээд 2 удаа хураа у авдагаа зогсоовол таарна.

  • Ж
    Жолооч ах

    Дундговийн тамтаг болсон зам, Чойрын түмэн хагархай, Дорнодын тамын 50км-ээр сэгсчүүлж, машинаа эвдээд бас дээр нь замын ашигласан төлбөрөө бас нэмчиж байгаа юм уу? Баярлалаа

  • З
    Зочин

    Дэлгэрсайхан хужаагийн дэвсгэр ши гийн гөлөг үхэж далд ор!