Г.Лхагвадорж: Увс аймгийн Засаг дарга асан Э.Насанбат 2016 оноос хойш хуурамч диплом ашиглаж, ард түмнээ хулхидсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-11-100-67486.webp

Ардчилсан намаас 4/11 хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж "Увс аймгийн Засаг дарга асан Э.Насанбат 2016 оноос хойш хуурамч диплом ашиглаж, ард түмнээ хулхидсан. Татвар төлөгчдийн 3.4 тэрбум төгрөгийг өөрийн хамаарал бүхий компани руу шилжүүлснээс гадна 100 жилийн ойгоороо Ж.Батмөнх даргын хөшөөг барих ажилд тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийсэн. Орон нутагт 30,40 их наядын хулгайг дабльдсан үйлдлүүд гарч байна. Дунд шатанд байгаа авлига, эрх ашгийн зөрчилтэй асуудлууддаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардаж байна" гэв.