У.Хүрэлсүх: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг заавал батлах ёстой шүү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-11-100-66245.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар түүний өргөдлийг эцэслэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн юм.

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг заавал батлах ёстой шүү. Энэ хуулийг жадлан эсэргүүцдэг, иргэний дайн хийнэ гэж ярьсан хүмүүс ч байгаа шүү. Ёс зүйтэй бай, юундаа айгаад байгаа юм бэ. Хулгай дээрэм хийсэн нөхдүүд яагаад энэ танхимд үүрээ засаж, өндөглөж, өндөг нь сүүлдээ дэгдээхий болоод он удаан жил парламентад амьдрах гээд байгаа юм" гэв.