"Тэр "шувуу" болоод нисчихсэн нөхрийг авчирч, хуулийн өмнө яриулах хэрэгтэй"

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-11-100-64689.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар түүний өргөдлийг эцэслэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн юм.

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр У.Хүрэлсүх Хотын дарга асан Х.Нямбаатарт хандан "Тэр "шувуу" болоод нисчихсэн нөхрийг авчирч, хуулийн өмнө яриулах хэрэгтэй. Орогнол хүсээд явж байна гэсэн. Туулын бургасыг хядаад, 500 тэрбум төгрөгийг хууль бусаар бусдад олгож, завсраас нь авлига авсан хүн шүү. Х.Нямбаатар төрийн тэргүүний нэр хүндэд халдаж, төрийн эсрэг ноцтой гэмт хэргийг үйлдэж байна. Үүнийг тагнуулынхан шалгаж тогтоох ёстой" гэв.