УИХ-ын гишүүд амралтын горимд шилжиж, байнгын хороод хуралдаж чадахаа болив

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 19 сек
20
legacy:tbbh 2024 toriin baiguulalt/Javhlantai/ee1ba9d30d908174c795a41d42f8432a.jpeg

Зуны сар аль хэдийнээ гарч зургаадугаар сар дундаа орсон тул УИХ-ын гишүүд амралтын горимд шилжиж, УИХ-ын байнгын хороодын ирц хүрэхээ болив. Тухайлбал, өнөө өглөө 09.00 цагаас товлогдсон ТБХ-ны “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол” гишүүдийн ирцийг хүлээж 1 цаг 30 минут саатсан.

Тэгвэл мөн 11.00 цагаас товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал ирц бүрдэхгүй байгаа тул 2 цаг 30 минут хүлээгдээд байгаа юм. Тус байнгын хорооны хуралдаанаар:

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл/

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн м…

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэ…

Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /

Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг тус тус хэлэлцэхээр төлөвлөлөөд байв.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мижидмаа

    энэ 126 бүтэхгүй нь ээ санаачилсан нөхөр энэ хуулиа яаралтай тат гэж шаардаж байна 65 гишүүн байхад хангалттай байгаа юм УИХ бөөн талцал хуваагдал хэрүүлийн алим газар болсныг харж тэвчиж чадахгүй нь

  • Н
    Настан

    Юу хийсэн гэж амардаг новшнууд вэ.